Бидний тухай

Эрхэм зорилго

Бүх нийтийн Дижитал санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх.

“Мобифинанс ББСБ” нь эрхэм зорилгынхоо хүрээнд өөрсдийн бүтээсэн экосистем, дэд бүтэц, харилцагч, хамтрагчдын хүлээлт, чадварлаг мэргэшсэн мэргэжлийн баг хамт олон, эрсдэлээс сэргийлэх хууль, дүрэм журмын дагуу бизнесийн ёс зүйтэй шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх, хүртээл болгох боломжийг нээн ажилласаар байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)

ХЭХ нь байгууллагын үйл ажиллагааг стратеги бодлогын төвшинд удирдан чиглүүлж, хувь нийлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, байгууллагын нийт үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, хөрөнгийн үр ашигтай зарцуулалтанд хяналт тавих эрх, үүрэг бүхий засаглалын дээд нэгж юм. ХЭХ-ын эрхийг хэрэгжүүлэгч мобиком корпорацийн гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.

Гүйцэтгэх захирал

Гүйцэтгэх захирлыг Мобифинанс ББСБ-н ХЭХ-аас томилно. Гүйцэтгэх захирал нь ХЭХ-аас өгсөн стра­теги зорилгын хүрээнд байгууллагын хэтийн болон богино хугацааны тө­лөв­лөгөөг боловсруулан гаргах,  өдөр тутмын үйл ажил­лагааг удирдлагаар хангах, хяналт тавих үндсэн үүрэгтэй.

ТУЗ-ийн дарга

Б. ҮНЭНБАТ

/Санхүүгийн асуудал эрхэлсэн дэд захирал/

Туршлага

  • 2004 – 2014 – Гүйцэтгэх захирал, Санхүүгийн асуудал эрхэлсэн захирал, Ньюком ХХК
  • 2014 – 2015 – Гүйцэтгэх захирлын орлогч, Эс Девелопмент ХХК
  • 2015 – 2017 – Гүйцэтгэх захирал, Сийд лимитд ХХК
  • 2017 оноос хойш – Санхүүгийн Асуудал Эрхэлсэн Дэд Захирал, Мобиком Корпораци ХХК
  • 2017 – 2022 – Гүйцэтгэх захирал, Ньюфонд ББСБ ХХК
  • 2021 – 2022 – Гүйцэтгэх захирал, Мобифинанс ББСБ ХХК

ТУЗ-ийн ердийн гишүүд

Ф. ЯСҮХИКО

/Санхүү хариуцсан тэргүүн дэд захирал/

Туршлага

  • 1996 – 2019 KDDI группд Охин компаниудын менежмент
  • 1996 – 2019 KDDI Группд Төсвийн төлөвлөлт, хяналт хариуцсан ажилтан
  • 1996 – 2019 KDDI Группд Санхүүгийн менежер
  • 2019 оноос хойш – Санхүү Хариуцсан Тэргүүн Дэд Захирал, Мобиком Корпораци ХХК

Б. БАЯРМАА

/Мэдээллийн Технологи эрхэлсэн дэд захирал/

Туршлага

  • 2003 – 2010 Хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан, менежер, Мобиком Корпораци ХХК
  • 2010 – 2014 Борлуулалт үйлчилгээний захирал, Гүйцэтгэх захирал, Ньютел
  • 2014 – 2017 Хэрэглэгчийн борлуулалтын захирал, Мобиком Корпораци ХХК
  • 2017 – 2021 Хэрэглэгчийн үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, Мобиком Корпораци ХХК
  • 2021 оноос хойш – Мэдээллийн Технологи Эрхэлсэн Дэд Захирал, Мобиком Корпораци ХХК

Э. ЭРДЭНЭСҮРЭН

/Хууль эрх зүй, Бодлого зохицуулалт эрхэлсэн дэд захирал/

Туршлага

  • 2017 – 2018 Газрын дарга, ХЗДХЯ
  • 2018 – 2019 Агентлагийн дарга, ХЗДХЯ-Оюуны өмчийн газар
  • 2019 оноос хойш – Хууль эрх зүй, Бодлого зохицуулалт Эрхэлсэн Дэд Захирал

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Б. АМАР

/Гүйцэтгэх захирал, Болор Импекс ХХК/

Туршлага

  • 2015 – 2017 Гүйцэтгэх захирал, Азиа Мобайл Технологи ХХК
  • 2017 – 2021 Картын бизнес, Цахим сувгийн хэлтсийн захирал, ХасБанк ХХК
  • 2021 оноос хойш –  Гүйцэтгэх захирал, Болор импекс ХХК
  • 2021 оноос хойш – Ureca Pte. Ltd. (Singapore) Хамтран үүсгэн байгуулагч, Үйл ажиллагаа хариуцсан захирал
  • 2022 оноос хойш – Юрика ХХК Гүйцэтгэх захирал

“МОБИФИНАНС ББСБ” ХХК товч танилцуулга

Мобифинанс ББСБ ХХК нь гар утсанд суурилсан цахим төлбөр тооцоо, санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар 2010 оны 4 дүгээр сард үүсгэн байгуулагдсан. Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга”-ын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаар Монгол Улсад анх удаа цахим мөнгөний “Мост Мони үйлчилгээ”-г 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зах зээлд нэвтрүүлсэн. Түүнчлэн Мобифинанс нь 2018 онд Монголбанкнаас Монголын хамгийн анхны Цахим мөнгөний тусгай зөвшөөрлийг “Candy”-гээрээ авсан юм. Зөвшөөрөл авахтай зэрэгцэн Монголд анх удаа ухаалаг утсан дээр суурилсан, цахим мөнгөний албан ёсны төлбөрийн хэрэгсэл болох Candy Pay апликейшныг танилцуулсан билээ. Гэвч “Candy нь зөвхөн Мобикомын хэрэглэгчдэд зориулагдсан уламжлалт Лояалти хөтөлбөр” гэсэн ойлголт хүчтэй хэвээр байсан тул 2020 онд “Candy Pay”-ийн брэнд имижийг өөрчлөх шийдвэр гаргаж, “MonPay” болгон шинэчилсэн. Мобифинанс нь хэрэглэгчид, хамтрагчдадаа илүү олон боломж, илүү ашигтай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх зорилгоор “Сandy”-д хоёр удаагийн Ре-брэндинг хийж, эдүгээ Монгол орон даяар 1.5 сая хэрэглэгчийг эгнээндээ нэгтгэж, 6,000 гаруй мерчанттай хамтран ажиллаж байна. Мобифинанс ББСБ нь дараах тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд “MonPay” цахим санхүүгийн үйлчилгээг үзүүлж буй бөгөөд Финтекийн боломж, цар хүрээг улам тэлж, энэхүү салбарыг Монголд амжилттай хөгжүүлсээр байна.

ISO стандарт

  • Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандарт

ISO 9001:2015 тогтолцоо нь аливаа байгууллагыг дотоод зохион байгуулалт төдийгүй хэрэглэгчдийн хамтын ажиллагаанд ч анхаарал тавихыг шаарддаг тул хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэх боломжийг нээж өгдөг.

 

  • Олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 стандарт

Хэрэглэгч болон хамтрагч байгууллагуудын үнэ цэнтэй нууц мэдээллийг боловсруулах, хадгалах үйл ажиллагаанд учирч болзошгүй Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээс сэргийлж, үйл ажилллаандаа стандартын 160 гаруй шаардлагыг ханган ажиллаж байна. Уг стандартын шаардлагыг 2022 оны 09-р сард дахин ханган сертифкат авав.

 

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 45001 стандарт

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой нийт 174 хууль, эрх зүйн бүхий л хэм хэмжээг дагаж, үйл ажиллагаандаа нийцүүлэн ажилладаг.

МОБИФИНАНС ББСБ ололт амжилтууд

Мобифинанс ББСБ-н үйл ажиллагааны үр шим, хүртээмжийг үнэлэн дараах томоохон шагнал урамшууллыг нэр хүнд бүхий байгууллагуудаас гардуулсан байна.

 

Шагнал урамшууллууд:

 

  • МХАҮТ 2010 онд – “Дэвшилтэт технологи ноу хау нэвтрүүлэгч” шилдэг байгууллага
  • МХАҮТ 2011 онд – “Шилдэг үйлчилгээ нэвтрүүлэгч”
  • МХХТГС 2011 онд – “Шилдэг бүтээгдэхүүн”
  • ХХМТГ 2017 онд – “Мессэж зээл шилдэг үйлчилгээ”
  • МББСБХ 2019 – “Алтан Од 2019” наадмын “Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ”-тэй ББСБ

МОБИФИНАНС ББСБ нийгмийн хариуцлага

Мобиком групп компанийн хүрээнд хийгдсэн нийгмийн хариуцлагын ажлуудын зэрэгцээ Мобифинанс ББСБ нь хүүхэд хамгаалал чиглэлээр Monpay аппликейшнээр дамжуулан хандивын аян өрнүүлэн тодорхой төсөл, үйл ажиллагааг зохион байгуулдаг. Одоо идэвхтэй хэрэгжиж байгаа зарим арга хэмжээнүүдээс дурьдвал:

 

  • Ид шидийн орон – Амьжиргааны төвшин доогуур, хүчирхийлэлд өртдөг болон хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдүүдийн боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд, хамгаалал зэрэг цогц асуудлыг шийдэх чухал төсөл бөгөөд 2016 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
  • Eye see төсөл – 2013 оноос хойш хэрэгжиж буй төсөл бөгөөд гол зорилго нь бага насны хүүхдийн харааны бэрхшээлийг эрт үед нь оношилж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой. Төслийн хүрээнд ЕБС-н 5655 сурагчдыг анхан шатны үзлэгт хамруулж 655 хүүхдэд тохирох харааны шилийг гардуулжээ.
  • As one /Бидний нэг/ төсөл – JCI байгууллагын санаачлагаар 2020 оноос эхэлсэн бөгөөд төслийн гол зорилго нь Аутизмын эмгэгтэй хүүхэд залуусын онцлог байдлыг эерэгээр хүлээн авч сурах, тусалж дэмжих, ялгаварлан гадуурхахгүй байх, олон нийтэд зөвөөр ойлгуулах гэсэн хүнлэг хандлагыг төлөвшүүлэх юм.
  • Хүүхдийн тусламжийн 108 дугаар – Хүүхдийн хүчирхийллийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх зорилготой.
  • Save angels төсөл – Сахиусан тэнгэрүүдээ хамгаалъя төсөлөөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амгалан амаржих газруудад мэс заслын дараах нөхөн сэргээлтийн тоног төхөөрөмжийг бэлэглэсэн. Төслийн үр дүнд нярайн эндэгдэл 19.1%-с 5.6% болон багассан байна.
  • Хийморь чек урамшуулал – Хэрэглэгч апп-аараа урамшууллын QR код уншуулан “Хоёр төгрөг” төлж хийморио шалгаад iPad Pro, Airpod, Samsung, Huawei гар утас, ухаалаг чихэвч хожих боломжтойгоос гадна MonPay дансандаа мөнгө, купон зэргээс бэлгэнд авна. Хэрэглэгчийн төлсөн хоёр төгрөгийн нийт дүнг 22 дахин үржүүлж “Ид шидийн орон – Дундговь” төсөлд хандивлах зорилготой төсөл.
  • Хандив цэс – Бид Монпэй апп-аар дамжуулан олон төрлийн хандив цуглуулах боломж олгож өгснөөр санхүүгийн асуудал тулгарсан салбар болон хэрэглэгчдэд тулгамдсан асуудлыг шийдэж өгсөн.

Цаашид ч Мобифинанс ББСБ нь нийгмийн хариуцлагын хүрээнд хандивын төсөл хөтөлбөрүүдэд нээлттэй хандан өөрсдийн бэлэн төлбөрийн шийдлийг үнэ төлбөргүйгээр хэрэглэх боломжоор хамтран ажиллахад бэлэн байна.

1300000+
MonPay апликейшн хэрэглэгчид
6000+
Хамтрагч байгууллагууд

Удирдлагын баг

Ш. Оюунчимэг
Мобифинанс ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх Захирал
А. Алтанбагана
Мобифинанс ББСБ ХХК-ийн Бизнес инноваци, стратегийн албаны захирал
М. Бүдбазар
Мобифинанс ББСБ ХХК-ийн Зээлийн бодлого, төлбөр тооцооны удирдлагын албаны захирал

Monpay team

Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам